Дашбалбар сумын сум дундын эмнэлэг

0
125

Дашбалбар сумын Сум дундын эмнэлэг нь анх 1937 онд анх сестрагийн салбар нэртэй үүсэн байгуулагдсан бөгөөд 1942 онд 6 ортой бага эмчийн салбартай болж өргөжсөн ба 1963 онд 10 ортой, 1971 онд 35 ортой сум дундын эмнэлгийн барилга ашиглалтанд орж байжээ.

Сумын 3270 хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Жилд дунджаар 78 эх амарждаг, 528 хүн хэвтэн эмчлүүлдэг.

Одоо манай Сум дундын эмнэлэг нь 12 ортой, их эмч 4, эх барих бага эмч 1, багийн бага эмч 4, дүн бүртгэгч бага эмч 1, сувилагч 7, эм найруулагч 1, бусад ажилтан 12 нийт 30 ажилтантай хүүхэд, эх барих эмэгтэйчүүд, мэс засал, дотрын төрөлжсөн нарийн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ:

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу