Засаг даргын тамгын газар

0
157

Тус сумын Засаг даргын Тамгын газар нь Засгийн газраас тогтоосон орон тооны дагуу удирдлага 3, төрийн захиргааны жинхэнэ албан хаагч 10, төрийн үйлчилгээний ажилтан 11, гэрээт ажилтан 3, багийн Засаг дарга 5, сумын Засаг даргын дэргэдэх босоо удирдлагатай Нийгмийн даатгал, татварын байцаагч, Халамж үйлчилгээний мэргэжилтэн, Иргэний бүртгэлийн улсын бүртгэгч, Уур амьсгалд дасан зохицох төслийн ажилтан 1, Байгаль хамгаалагч 1, Монгол дагуурын дархан цаазат газрын байгаль хамгаалагч 1, Дашбалбар хөгжил орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ажилтан 1, Хэсгийн төлөөлөгч 1, Цагдаа 1 гэсэн орон тоотой төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.

БИДНИЙ ЦААШДЫН ЗОРИЛТ
Иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг чанаржуулан, төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлж Дашбалбар сумаа Монгол улсын загвар сум болгон хөгжүүлэхэд оршино.

БИДНИЙ ДАВУУ ТАЛУУД
1. Хөгжлийн хөтөлбөрөө боловсруулан, сумын төвийг ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлж байна.
2. Багийн Засаг дарга нар иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлсэн.
3. Сумын иргэд хөдөлмөрчдын чөлөөт цагаа өнгөрөөх, орчны тохижилтыг сайжруулах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сумын цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур барьж, хүүхдийн тоглоом, алсыг харагчийг байрлуулав.
4. Мал нядалгааны нэгдсэн цэгтэй болсноор Мал хулгайлах гэмт хэргийн гаралт эрс буурч урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа тогтворжсон.
5. ЗДТГ нь өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан 3 сая төгрөгийн өртгөөр нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлсэн.
6. ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2013 онд 3 жилийн хугацаатай 180 толгой бог малыг 9 албан хаагчдад хуваан өгч малжуулсан. Одоо 2-р ээлжийн ажилтан, албан хаагчид хамрагдаад байна.
7. 2016 онд ЗДТГ нь өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан чийрэгжүүлэлтийн өрөөтэй болсон.
8. Ёслол хүндэтгэлийн өргөөтэй.
9. ЗДТГ-таа 4 ортой зочид буудал ажиллуулж байна.

БИДНИЙ АМЖИЛТААС
Тус сумын Засаг даргын Тамгын газар нь төр засгийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж дараах амжилтуудыг гаргаад байна.
• 2002 онд аймагт Дэд байр
• 2003 онд аймагт Дэд байр
• 2005 онд аймагт Дэд байр
• 2007 онд аймагт Дэд байр
• 2009 онд аймагт Тэргүүн байр
• 2010 онд аймагт Тэргүүн байр
• 2011 онд аймагт Тэргүүн байр
• 2011 онд аймагт Зүүн бүсийн Тэргүүний сум
• 2013 онд аймагт Тэргүүн байр
• 2014 онд аймагт Тэргүүн байр
• 2014 онд “Улсын тэргүүний сум”
• 2015 онд аймагт 3-р байр

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ:

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу