Сумын танилцуулга

0
339

ХҮН АМ ЗҮЙ:

Дорнод аймгийн Дашбалбар сум нь 1925 онд үүсгэн байгуулагдсан. Тус сум нь Засаг, захиргааны анхан шатны нэгж 5 /Сэвсүүл-Жараахай, Харзат, Чух, Номинт. Улз/ -н багтай, нийт 910 өрхөд 3250 хүн ам суурьшин амьдарч байна. Сумын хүн амын 88 хувь нь буриад, бусад нь халх, дөрвөд, барга зэрэг ястнаас бүрдэж байна.

ГАЗАР ЗҮЙН БАЙРШИЛ:

Монгол орны зүүн хойд хязгаарт оршдог. Хойд талаараа ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Акша, Онон район, бусад талаараа Чулуунхороот, Гурванзагал, Сэргэлэн, Баяндун сумдтаи хил залгаа нутагладаг, 871.3 мянган га дэвсгэр газар нутагтай. Газарзүйн байршлаар Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос 194 км, Улаанбаатар хотоос 750 км алсад Улз голын Цагаан дэв хэмээх дэнжид томоохон суурин болон өргөжсөн сум юм.

НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ:

Сум 2014 оны жилийн эцсийн үзүүлэлтээр 181905 толгой мал тоолуулсан. Үүнд: Тэмээ – 568, Адуу – 17418, Үхэр -13292, Хонь -102387, Ямаа – 48240 тус тус байна. Нэг хүн тоологдох малын тоо 55 толгой байна. Жилдээ мал аж ахуйгаас 14.5 тн ямааны ноолуур, 92.1 тн хонины ноос, тэмээний ноос 600 кг, мөн дунджаар 1350 тн мах, махан бүтээгдэхүүн зэрэг малын гаралтай түүхий эдийг зах зээлд нийлүүлэн сумын иргэд малчдад 6.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалг орж байна. Тус сум нь 2008 онд төвиин эрчим хүчинд холбогдсон бөгөөд сумын нийт өрхийн 80% нь амины орон сууцаар хангагдсан.

Дашбалбар сум нь төр засгийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж 2014 онд Улсын тэргүүний сумаар шалгарч байсан амжилттай сум юм.


БАГУУД:

ЧУХ БАГ:

Тус баг нь сумын газар нутгийн зүүн урд хэсэгт 112000 га газар нутаг хамран оршидог. Урд хэсгээрээ Гурванзагал, зүүн хэсгээрээ Чулуунхороот зэрэг сумадтай, хойд хэсгээрээ Номинт баг баруун хэсгээрээ Сэвсүүл-Жараахай багуудтай тус тус хиллэдэг. Тус багийн ажлын албаны байр буюу багийн төв нь Дашбалбар сумын төвөөс зүүн урагш 18 км Чух нуур гэх байгалийн үзэсгэлэнт газар бүхий амралтын төвийн хамт байралдаг.
Багт ИНХ-ын дарга Б.Батсайхан, Багийн Засаг Дарга Ц.Цэрэндаш , Хүний бага эмч Г.Дуламжав, Эмэгтэйчүүдийн дарга Ж.Даваасүрэн, Залуудын дарга Н.Жаргалсайхан,”Эрүүл мал” ЗБ малын эмч Эндэх-Очир, сумын ИТХ-н төлөөлөгч Б.Батсайхан, Б.Шатарбал, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.
2013 оны жилийн эцсийн хүн ам мал тэжээвэр амьтадын тооллогоор 147 өрхийн 571 хүн тоологдсоноос эрэгтэй 288, эмэгтэй 283 байна. 60 –с дээш тэтгэвэрийн насны 30, дээд боловсролтой 41, бүрэн дунд боловсролтой 114, бүрэн бус дунд боловсролтой 124, тусгай дунд мэргэжлийн 52, бага боловсролтой 46, огт боловсрол эзэмшээгүй 6 иргэн байна. Хөдөлмөрийн насны ажилгүй иргэд 42, сургууль цэцэрлэг болон бусад төсвийн байгууллагад ажилладаг 27, аж ахуйн нэгж хувийн хэвшилд ажилладаг 46, хувиараа хөдөлмөр эрхэлдэг 22, малчин 167, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 6 гэх мэт байна. Нийт 40337 толгой мал тоологдсон. Үүнд: Тэмээ- 109, Адуу- 3613, Үхэр- 2647, Хонь- 24885, Ямаа- 9083 байна.
Тус багт “Чух Эко Тур”амралт сувиллын газар, ”Номин Элтрүүд” хоршоо, “Цогийн давст нуур”ТББ, зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд нь амралт сувьлал болон хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг.
Манай нутгаас Лэгдэнгийн Дамдинжав, Сэрээтэр Борхүү, Даваагийн Жаргал, Даваагийн Дамбадондог, Гомбын Дашням, Гомбын Дашзэвэг, Доржын Адъяа, Болдын Цагаанхүү, Батын Борхүү, Жамсрангийн Мөнхжаргал, Бадамын Дашням, Ойдовийн Дашням, Базаржавын Дорж, Гомбын Дашдаваа, Дондог Нанзад, Ойдов Дашдорж, Чулууны мэдэгмаа, Дамдинсүрэн Цэгмэд, Цэдэн-Ишийн Сандагдорж, Бамуугийн Жамъян, Чулууны Бадрах, Түдэвийн Намжил, Дамдингийн Лувсаншарав, Лувсаншаравын Рэгзэдмаа, Жалсангын Буджав, Галсангын Лхам, Балжиннямын Жаргал, Нанзад Батцэрэн, Аанзад Намсрай, Цэдэн-Ишийн Лувсандорж, Лодон Дамдинжав, Аюушийн Ханд, Санхиагийн Балжиндондог, Жамъянгийн Ядамгүр, Гарамын Цэдэндамба, Ойдов Рэгзэдмаа, Дондогийн Дамдинцоо, Дугар Бүтэд, Балдангын Бат, Гэнжиннямын Дугарсүрэн, Базаржав Шагдаржав гэх зэрэг алдар цуутай эрдэмтэн мэргэд төрөн гарсан байдаг.

ХАРЗАТ БАГ:

1925 онд Дөч голын сав нутгийн 100 орчим өрхийг хоёр баг болгон Далай сум байгуулагдсан. 1926 онд Далай сум, Улз сум хоёр нийлж Дашбалбар сум болон Доргон гэдэг газар төвлөрхөд Дөч голын сав нутаг одоогийн Харзат баг болсон байна.
Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат баг нь Улсын нийслэл Улаанбаатар хотоос 810 км, аймгийн төвөөс 260 км, сумын төвөөс 60 км алслагдсан Монгол улсын зүүн хойд хязгаарын хилийн баг юм.
Сумын төвийн хойд болон баруун хойдхэсэгт байрладаг ба Баяндун сум, Чулуун-Хороот сум, ОХУ-тай хил залгаа хөршийн харилцаатай оршдог.
Харзат баг нь хээрийн бүсэд багтах бөгөөд хойд талаараа ой модны багахан хэмжээний нөөцтэй далайн түвшинээс дээш 800 -1100 м өргөгдсөн уул нуруудтай газрын гадаргын ус их үед булаг шанд нуур цөөрөм ихтэй байдаг. Мөн Баруун Эмт, Дунд Эмт, Зүүн Эмт, Ишгэнт, Лүн, Бөөрийн рашаан гээд төрөл бүрийн рашаан бий.
Нийт 396264 га нутаг дэвсгэртэй. Малчид 98-н байрлалд хаварждаг. Өвөлдөө Баруун Бэрх, Зүүн Бэрх, Баруу, Дунд, Зүүн Ацнууд, Мойлт, Хорины гол, Хүлээ бүрд, Эрхэт, Хайчийн булаг, Өсгөн, Минжүүрт, Шар хонхор, Бор өндөр, Сумтын хөндий, Хөдөө тосон, Улз голын сав нутгаар өвөлжиж бэлчээрийг тухайн оны бэлчээрийн менежментын дагуу бүрэнашиглаж байна. Жилийн дундаж ургацын хэмжээ g = 9.3 ц/г.
2013 оны жилийн эцсийн байдалаар 161 – өрхийн 553 -хүн амтайгаас эрэгтэй-298, эмэгтэй-255, өндөр нөстөн-43, хөдөлмөрийн насны-336, 16 – 35 насны залуучууд 204, 0-5 насны хүүхэд 73, өрх толгойлсон эмэгтэй-27, өрх толгойлсон эрэгтэй-21, Их, Дээд сургуульд сурч байгаа оюутан-20, ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд-112 сурагч сурахаас 100 хувь хамрагдаж байна.
Амьжиргааны баталгаажих түвшингээс дээгүүр орлоготой – 30, бага орлоготой – 83, ядуу – 33, нэн ядуу – 15 өрх байна. Тус баг нь 131 ширхэг техник хэрэгсэлтэйгээс хоёр дугуйт – 53, трактор – 27, суудлын машин – 18, ачааны машин – 33. Малчин өрхийн ахуйн зарим үзүүлэлт 103 малчин өрхийн 98 өрх нь нар, салхины сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй, Өвөлжөөндөө тохилог сууцтай өрх – 38, Саравчтай хашаатай – 91, гүн өрмийн худагтай – 11, гар худагтай – 76, Хадлангийн машин, механизмтай – 32 өрх байна. Мөн 2013 оны жилийн эцэст нийт 41280 толгой мал тоолуулснаас тэмээ-211, адуу-5044, үхэр-3227, хонь-22679, ямаа-10119 толгой тус тус байна.

Төрийн өндөр алба хашиж явсан иргэд: 

Д. Майдар / БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1-р орлогч /,
Ж.Дулмаа /ХХААЯ- ны сайд/, Б.Дамдинсүрэн / Улсын бага хурлын гишүүн / Г.Гантогтох / Хэл бичгийн ухааны доктор /, Д. Ханджав / Цэргийн хурандаа/, Х. Гомбожав / Улз нэгдэлийн ерөнхий нягтлан бодогч/, И.Гончигбат /УБ хот дахь нутгийн зөвлөлийн дарга доктор/, Г.Дамдинсүрэн / Сумын Засаг дарга 1992-1996/ , Д.Мөнхжаргал /Сумын дарга 1990-1992 он/, Д.Дашдорж / Математекийн ухааны доктор/, Д.Цэцэг/ нүний их эмч/, М.Санжмятав /ЕББДС – ын захирал/, Р. Цэндэм / ЕББДС-ын Захирал/

Улсын аваргууд:
Батын Дондог, Батын Сундуй, Батын Цэмпилмаа, Дашнямын Бор – Охин, Ишжамцын Батсүх, Равдан Төмөрбат, Д. Дамдинцоо, Батын Бүтваан, Сундуйн Долгорсүрэн, Самдан Дамдинсүрэн, Пүрэвдоржийн Ганпүрэв.

Алтан гадас олдонт:

Батын Ишжамц, Дашнямын Ханжав, Жумдаан Бүтэд, Ишжамцын Батсүх, Самдан Дамдинсүрэн, Сундуйн Долгорсүрэн.
Аймгийн аваргууд
Дамдинсүрэн Цэдэнбал, Дамдинсүрэн Дамдин, Дугар Доржханд, Дашдондог Жамсран, Дондог Дамдинжав, Дамдинсүрэн Дондогжамц, Володья Равжил, Ханд Баярсайхан, Сундуйн Батцэрэн.
Тус багийн иргэд Дашбалбар Уулыг тахихаас гадна Харзат багийн Баянцогт, Эрхэт Уулуудыг тахиж шүтдэг болно.
Харзат багт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд. 2014 оны байдлаар 13 өрх малжуулах хөтөлбөрт, СХС-ын ЖДҮ- ийг дэмжих төсөлд Д.Дамдинбаатар нь “Төмөр хийц” төслөөр, П. Гансүх “Гахай” төслөөр, Б. Адьяасүрэн “Зайрмаг” төслөөр Б. Шинэ – Эрдэнэ гутал төслөөр хамрагдан үйл ажиллагаа нь амжилттай явагдаж байна.
Харзат багийн ИНХ-ын дарга Б. Мягмарсүрэн ,Засаг дарга Г.Ганболд, хүний эмч С.Хоролсүрэн, малын их эмч Ж.Эндэх-Очир, ахмадын салбар хорооны дарга Д. Дуламсүрэн, эмэгтэйчүүдийнсалбар зөвлөлийн дарга Д.Дэлгэрмаа, залуучуудын холбооны дарга Ө. Өлзийдэлгэр нарын бүрэлдэхүүнтэйгээр “Алхам бүр зорилготой Амжилтын төлөө” уриан дор төрийн үйл ажиллагааг ард иргэдэд хүргэн ажиллаж байна.
Харзат баг нь 1989 онд аймгийн “ Аварга төлчин” баг, 2009 онд сумын “Тэргүүний” баг, 2013 онд аймгийн “Тэргүүний” багаар шалгарсан.

НОМИНТ БАГ:

Номинт баг нь сумын төвөөс хойт буюу зүүн хойт талд 108000 га талбайд нутаглан оршино. тус баг нь хойд талаараа ОХУлстай, зүүн талаараа Чулуунхороот сумын Галуут багтай, урд талаараа Чух багтай, баруун урд талаараа Улз багтай, баруун хойд талаараа Харзат багтай хиллэдэг.
1931 оноос 4-р баг гэж нэрлэгдэн, 1960-н оноос тус баг нь мал аж ахуйн 4-р бригад нэртэй үүсэн байгуулагдаж байсан.

Сумаас 25 км Давсан цагаан гэдэг газар 2011 онд ашиглалтанд орсон 112 метр кв талбай бүхий 14х8 м харьцаатай багийн төвийн модон барилгатай. Багт ИНХ-ын дарга Б.Батбилэг, Засаг дарга Г.Ганцогт, хүний эмч Б.Оюунтуяа, залуудын дарга Б.Соронзонболд, эрэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ц.Дамдинпүрэв, эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Д.Нямдулам, багийн сангийн нярав Ц.Жавзмаа, малын эмч Б.Тунгалагтуяа, сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Оюунтуяа, Д.Нямдулам нарын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг.

Номинт баг нь 1998 онд ажлын үзүүлэлтээрээ аймагтаа тэгргүүний багаар шалшарч, мөн 2011 оны аймгийн тэргүүний багаар шалгарч байсан
Манай баг 2014 оны жилийн эцсийн хүн амын тооллогоор 158 өрхийн 538 хүн ам, жилийн эцсийн мал тооллогоор нийт 26451 толгой мал тоолуулснаас Тэмээ-94, Адуу-2528, Үхэр-2134, Хонь-14072, Ямаа-7623 тус тус тоолуулсан байна.
Тус багийн хэмжээнд малжуулах төсөлд 10 өрх, Засгийн газрын ажилтай орлоготой монгол хүн хөтөлбөрийн хүрээнд малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 1 малчин өрх, сум хөгжүүлэх сангаас 2 иргэн цагаан идээ, эсгий эдлэлийн чиглэлээр төсөлд хамрагдаж байна.
Багийн брэнд бүтээгдэхүүнд цагаан идээ, нэрмэл, эсгий эдлэл, талх зэрэг бүтээгдэхүүн байна.
Ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж байсан Улсын аварга адуучин Дашбалын Дашгалсан, Аймгийн сайн малчин Мятав Мягмар, Батгүр Бадамжав, Батмөнх Төмөр, Авирмэд Баяржаргал, Сумын сайн малчин Цогт Дамдинсүрэн, Цэдэн Чулуунбаатар, Сумын алдарт уяач Цогт Батболд, Батгүр Бадамжав, Бор Баяр, Дугар Адилбиш, Цэдэн Батболд, Мятав Мягмар, Дэрдэв Ганболд нар хурдан хүлгүүдээрээ алдар цуугаа мандуулж байдаг нутаг юм.
Тус багийн нутагт нүүдлийн шувууд олноор ирдэг. Хорин цагаан, Хайчийн цагаан, Давсан цагаан, Дэлгэр нуур, Соёо бүрд, Бүрд, Олон нуур, Булагт гэх мэт олон сайхан нуур цөөрөм, Цагаан хөндий, Баян толгой, Чулуут, Чулуунхороот, Цагаан өндөр, Энгэр булаг зэрэг булаг шанд, тахилга шүтлэгтэй Буурал уултай уул ус нь жигдэрсэн элбэг баян нутаг билээ

СЭВСҮҮЛ ЖАРААХАЙ БАГ:

Тус баг нь сумын төвөөс баруун тийш 220,059 га газар нутагтай, баруун,баруун урд талаараа Баяндун сум, Сэргэлэн сум, Гурванзагал сум, зүүн, хойд талаараа Чух, Улз, Харзат багуудтай тус тус хиллэдэг.
Уул Уурхайн “Шинь-Шинь” ХХК, “Эж балей” ХХК, цахилгаан эрчим хүчний “Хайрт бүрт “ ХХК-иуд болон сум орон нутаг иргэдийн дэмжлэг туслалцаатайгаар 2014 оны 10-р сард 120 метр кв-т талбай бүхий иж бүрэн багийн Соёлын төвийн барилгыг засварлаж ашиглалтанд оруулав. Сумын төвөөс 30 км “Зүүн булагт” гэдэг газар байрладаг.
Багт ИНХ-ын дарга Г.Туяа, Засаг дарга Д. Тэгшээ, Хүний бага эмч Ц.Тунгалаг , Эмэгтэйчүүдийн дарга Г. Туяа , Залуучуудын дарга Б. Батаа,” Талын сүрэг” ТТБ эзэнтэй их эмч Т. Баясгалан, малын эмч Ш. Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.
2013 оны жилийн эцсийн хүн ам,мал тооллогоор нийт 237 өрх, хүн ам-905
Үүнд: Эрэгтэй -471,эмэгтэй -434, өрх толгойлсон эмэгтэй -36, 0-15 насны хүүхэд – 281, 16-34 насны 363, 36-60 насны – 215, 60-с дээш насны 64 хүн тус тус байна.
Манай баг нийт мал бүхий өрх 161 үүнээс 124 малчин өрх, машинтай өрх – 65, мотоцикльтой өрх – 98, трактортой өрх -8, нар салхины сэргээгдэх үүсгүүртэй өрх -102, малын хашаатай өрх -107 тус тус байна. 2013 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 40551 толгой мал тоолуулсан. Үүнд: Тэмээ – 67, Адуу -3919, Үхэр -2940, Хонь -22640, Ямаа -10976 толгойг тус тус тоолуулсан.
Манай багийн газар нутагт Жонш,Хүдэр,Уран, Нүүрс, Алт зэрэг байгалийн баялаг байдаг. Иймд Хятадын хөрөнгө оруулалттай “Шинь,Шинь” ХХК, уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Мөн ажил хөдөлмөрөөрөө тэргүүний Монгол Улсын Гавьяат нэгдэлчин Цэндүүмийн Дэнсмаа, Болдын Цэндэнханд,Улсын аварга малчин Дондогсамбуугийн Базар, Улсын аварга саальчин,2012 оны Монгол Улсын Шилдэг малчин эмэгтэй Дугарын Долгор, Балданжавын Буянжаргал, Болдын Үржинханд, Аймгийн аварга тэмээчин Будын Шинж ,сүүлийн үед гарч байгаа Аймгийн сайн малчин Дугарын Дашдорж ,Тангадын Батжав, Доржийн Цэрэнжав,сумын сайн малчин Балдандоржийн Баярцогт, Юрагийн Саранбөх, Буриадын Бадамцэрэн, Цэдэндамбын Цэрэнжав, Аймгийн алдарт уяач Цэрэнжавын Төмөрчөдөр, Жамбалын Батчулуун, Сумын алдарт уяач Цээдашийн Базаргүр, Тангадын Батжав, Лувсангийн Гантөмөр, Балдандоржийн Баярцогт, Зундуйжамцын Чулуунбаатар, Батмөнхийн Батхуяг, Бадамжавын Болор-Эрдэнэ,Батжавын Мөнхбат, Шинжийн Сүрэнхорлоо Сайнсанаа Болд нарын алдарт хурдан хүлгүүдээрээ алдар цуугаа мандуулж байдаг нутаг билээ.
Багийн нутаг дэвсгэрт эмчилгээний зориулалтай Холбоогийн шавар, Сайн чанарын Жараахайн рашаан ус булаг, ан амьтан элбэгтэй нутаг юм. Мөн Тахилга шүтлэгтэй Ганжирт уул, Дашбалбар уул манай нутагт байрладаг.

Багийн төвийн нээлт 2014 оны 10 дугаар сарын 05 –ны өдөр болов. Нээлтэнд Аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгч Н. Батзориг, сумын ИТХ- ын дарга З. Зоригтбаатар, Засаг дарга Ж. Ёндонжамц . ЗДТГ- ын дарга Б. Бат- Эрдэнэ,Хятадын хөрөнгө оруулалттай “ Шинь-Шинь”ХХК –ийн төлөөлөл оролцов.

УЛЗ БАГ: 

БАГИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ:
1931 ОНД ХАН ХЭНТИЙ УУЛ ДОРНОД АЙМГААС 27 СУМТАЙГААР ДОРНОД АЙМАГ БАЙГУУЛАГДАХАД ТЭР ҮЕИЙН БУРИАД ХОШУУНЫ ДАШБАЛБАР, ХӨХ УУЛ 2 СУМ НИЙЛЖ, ДАШБАЛБАР СУМ БОЛОН ОДООГИЙН СУМЫН ТӨВ БАЙГАА ЦАГААН ДЭВ ХЭМЭЭХ ГАЗАРТ ТӨВЛӨРСӨН НЬ УЛЗ БАГИЙН НУТАГ ДЭВСГЭР БИЛЭЭ.
1959 ОНД ТӨВИЙН БАГИЙГ ТАТАН БУУЛГАЖ, НЭГДЛИЙН БРИГАД БОЛГОСОН НЬ БАГИЙН ЗАХИРГАА, БАГИЙН ИРГЭД ГЭХ ОЙЛГОЛТ АРИЛЖ, БРИГАДЫН УДИРДЛАГА, БРИГАДЫН ГИШҮҮН ГЭСЭН ОЙЛГОЛТ БИЙ БОЛСОН. АНХНЫ БРИГАДЫН ДАРГААР АЮУРЫН БАТЖАРГАЛ, ТОО БҮРТГЭГЧЭЭР БААДАЙ ГЭДЭГ ХҮН АЖИЛЛАЖ БАЙВ. 1973-2001 ОНЫ ХООРОНД ТУС БРИГАДЫН ДАРГААР САМБУУГИЙН ЧУЛУУНБААТАР, БОЛДЫН ДАШЦЭРЭН, СЭЖИВИЙН МАХБАДАР, АЮУШИЙН БАТМӨНХ, ГАРАМЫН ЦЭРЭНЖАВ, БАЗАРЫН ДЭРДЭВ, БОЛДЫН ЦАГААНХҮҮ, ЦЭДЭВИЙН ЦОГБААТАР, МАХМААДИЙН ХАНДСҮРЭН, ТОО БҮРТГЭГЧЭЭР ЭРДЭНИЙН ЦЭДЭНДАМБА НАР ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАЖ БАЙВ. 2001 ОНД ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖИД ӨӨРЧЛӨЛТ ОРЖ БАГ ДАХИН БАЙГУУЛАГДАХАД УЛЗ БАГИЙН ЗАСАГ ДАРГААР МӨНХИЙН ГАНБААТАР, НАМСРАЙН НАЦАГДОРЖ НАР АЖИЛЛАЖ БАЙВ. 2003 ОНД ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРЭЭР 6 БАГИЙГ 4 БОЛГОН ЦОМТГОЛ ХИЙХЭД УЛЗ БАГИЙН ЗАСАГ ДАРГААР БАВУУДОРЖИЙН БАТМӨНХ МИНИЙ БИЕ АЖИЛЛАЖ ЭХЭЛСЭН БИЛЭЭ.

ГАЗАР НУТАГ:
ОДОО ТУС БАГ НЬ 2880 ГА ГАЗАР НУТАГТАЙ. ЗҮҮН УРД ТАЛААРАА ЧУХ БАГ, БАРУУН УРД ТАЛААРАА СУВСҮҮЛ-ЖАРААХАЙ БАГ, ХОЙД ТАЛААРАА ХАРЗАТ БАГ, ЗҮҮН ХОЙД ТАЛААРАА НОМИНТ БАГУУДТАЙ ТУС ТУС ХИЛЛЭДЭГ.

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
ТУС БАГ НЬ АЯТ, ДУН, БОР-ӨНДӨР, НААНГИ, ОВООТ, ЦАГААНДЭВ, ДӨРӨӨ, ЗАЛУУС, УЛЗ ГЭСЭН 9-Н ХОРООЛОЛТОЙ. ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА Б. НАРАНТУЯА, БАГИЙН ЗАСАГ ДАРГА Б.БАТМӨНХ, БИНХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД, Р.АМАРСАЙХАН, Л.ЦОГЗОЛМАА, Д.ЦЭНГЭЛМАА, Г.ГЭРЭЛМАА АХМАД, ЗАЛУУЧУУД, ЭМЭГТЭЙЧҮҮД, ИДЭВХТЭН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАРЫН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ АЖЛЫН АЛБАА БҮРДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

ХҮН АМ, МАЛЫН ТОО :
2013 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТООЛЛОГООР 210 ӨРХИЙН 710 ХҮН АМТАЙ, ҮҮНЭЭС ЭРЭТЭЙ-363, ЭМЭГТЭЙ-347, 16-35 НАСНЫ ЗАЛУУЧУУД НИЙТ ХҮН АМЫН 37,1 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА. НИЙТ 12896 ТОЛГОЙ МАЛ ТООЛОГДСОНООС ТЭМЭЭ-1, АДУУ-655, ҮХЭР-1256, ХОНЬ-7264, ЯМАА-3720 ТОЛГОЙ ТУС ТУС ТООЛОГДСОН.

БАГИЙН АЖЛЫН АЛБАНЫ АМЖИЛТААС:
2003, 2009 ОНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГЭЭР, БАГУУДЫН АЖИЛ ДҮГНЭХЭД 1-р БАЙР, 2010 ОНД АЙМГИЙН ЗДТГ-С ЗАРЛАСАН БОЛЗОЛТ УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ СУМЫН ТӨВИЙН БАГААР ТУС ТУС ШАЛГАРСАН.

МОБИКОМ, ЮНИТЕЛЬ, СКАТЕЛЬ ЗЭРЭГ ГАР УТАСНЫ СҮЛЖЭЭНҮҮД, ИНТЕРНЕТИЙН СҮЛЖЭЭНД ХОЛБОГДСОНООР ЦАГ ҮЕИЙН БОЛОН ДЭЛХИЙ ДАХИНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ СОНСОЖ, ХАРЖ МЭДРЭХ САЙХАН ИРЭЭДҮЙТЭЙ ЗОЛГОЖ ИРГЭД МААНЬ СЭТГЭЛ ХАНГАЛУУН АМЬДАРЧ БАЙНА.
БАГИЙН ТӨВД ТОГТМОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙДАГ ТӨРИЙН ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГА 5, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ 15 БАЙНА.
БАГИЙН НИЙТ ИРГЭДИЙН 61,9 ХУВЬ НЬ СУУЦНЫ ТУСДАА БАЙШИНД АМЬДАРДАГ.ӨРХ ХҮН АМ, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ХАРУУЛСАН 25-30 ТӨРЛИЙН БҮРТГЭЛ СУДАЛГААГ ТОГТМОЛ ХӨТӨЛЖ АЖИЛЛАДАГ.

АЛДАР ЦУУТАЙ ХҮМҮҮС:
ТУС БАГААС АЖИЛ ХӨДӨЛМӨР, УРЛАГ СПОРТЫН ОЛОН АРВАН АЛДАРТНУУД ТӨРӨН ГАРСНЫ ДОТРООС МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ НЭГДЭЛЧИН, АХМАД СААЛЬЧИН ЦЭНДҮҮМИЙН ДЭНСМАА, МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СУРЫН СПОРТЫН МАСТЕР НАМСРАЙН НАСАНДОРЖ, СТА ГОМБЫН ЦЭВЭЛМАА, МУ-ЫН ТЭРГҮҮНИЙ АРДЫН АВЪЯАСТАН АХМАД УРАНСАЙХАНЧ ЦЭДЭНЖАВЫН ЦЭРЭГМАА, ГОМБОЖАВЫН ХАНДАМ, БАЗАРЫН ЦЭГМЭД, ЧИМЭДЖАВЫН ӨЛЗИЙДЭЛГЭР, ҮНДЭСНИЙ СУРЫН СУМЫН МЭРГЭН ЦЭРЭНДОНДОГИЙН БҮТЭВ, ЗАГДИЙН БАЯРЖАРГАЛ, ДАШДОНДОГИЙН ДУЛАМХАНД, СУМЫН АЛДАРТ УЯАЧ ДУГАРСҮРЭНГИЙН ГАНХУЯГ, СУМЫН ЗААН ЦЭРЭНДАШИЙН ЦЭРЭНЖАВ, БАТМӨНХИЙН ГАЛСАН, МӨНХЖАРГАЛЫН ТӨМӨРСҮХ, ЭНХБАТЫН ХОСБАЯР, СУМЫН НАЧИН ЦЭРЭНДОРЖИЙН БЯМБАДОРЖ, НАМСРАЙН НАСАНДОРЖ, САЙНСАНААГИЙН САЙНБАТ, МОНГОЛ БАНКНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ХААН БАНКНЫ ЗАХИРАЛ НАМСРАЙН НАНСАЛМАА, ЦЭРГИЙН ГАВЪЯАНЫ ОДОНТ БЭЛТГЭЛ ДЭД ХУРАНДАА БАТДОРЖИЙН БАТБОЛД ЗЭРЭГ ОДОО СУМ БАГТАА АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БАЙГАА ЭДГЭЭР АРДАРТНУУДААРАА БАХАРХАН ДУРСАХАД ТААТАЙ БАЙНА.
БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН:
БУРИАД ТАЛХ, МОЙЛТОЙ ТОС, ЦӨЦГИЙ, ЛААЗАЛСАН НОГОО

ХӨШӨӨ ДУРСГАЛ:
ЕББДС-ИЙН ӨМНӨ ТӨР НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН САНЖААСҮРЭНГИЙН ЗОРИГ АГСНЫ ЦЭЭЖ БАРИМАЛ ХӨШӨӨ

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР:
МАЛЖУУЛАХ ХӨТӨЛБӨРТ 2 ӨРХӨД ТУС БҮР 50 ТОЛГОЙ БОГ МАЛ, СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛЭНД 13 ИРГЭНД 106,1 САЯ ТӨГРӨГ ОЛГОЖ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛЖ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА. 40-С ДЭЭШ НАСНЫ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ ХӨТӨЛБӨРТ 1 ИРГЭН ХАМРАГДАЖ 500000 ТӨГРӨГНИЙ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИНД ХАМРАГДААД БАЙНА.

ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ:
БАГАА ХӨГЖҮҮЛЖ* УЛСЫН ХЭМЖЭЭНД ЖИШИГ БАГ БОЛГОХ

АЛТАН ГАДАС ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААСАН:
ЖАМЪЯНЖАМЦЫН ЁНДОНЖАМЦ, ГОМБОЖАВЫН ДАМДИНСҮРЭН, БАЗАРГҮРИЙН АЛТАНЦЭЦЭГ, РАВДАНГИЙН ЦЭНДЭМ, БАТМӨНХИЙН БАЛЖИД, БАЗАРЖАВЫН ДОРЖ, МАХБАДАРЫН ЖАВЗМАА, БАТСҮХИЙН ОЮУНТУЯА, ДОНДОГИЙН ДОЛГОРМАА

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДИАЛЬТАН:
ЖАМБАЛЫН ЭНДЭХ-ОЧИР, МИХЛАЙН ГАНСҮХ, БАЗАРГҮРИЙН НАРАНЦЭЦЭГ, БАТЖАРГАЛЫН ГҮНДЭГМАА, БҮМБЭЙН ДАШДУЛАМ, ГОМБЫН БАДАМХОРЛОО, БАВУУДОРЖИЙН БАТМӨНХ, БОРЫН БАТБАЯР, БАТЖАРГАЛЫН ДОЛГОР, ОЧИРЫН ДУЛАМСҮРЭН, ЦЭРЭНДАШИЙН НАНСАЛМАА, РАВДАНГИЙН ЭНХТУЯА

УУЛ ОВОО:
ӨВӨГ ДЭЭДСЭЭС ӨВ ЗАЛГАМЖЛАГДАН ИРСЭН УЛЗ ГОЛЫНХОО УРД ДЭНЖИД УНИАРТАН ХАРАГДАХ ДАШБАЛБАР УУЛАА ТАХИН ШҮТЭЖ, ОВОО ТАХИЛГАА СЭРГЭЭН ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИЖ БУЙ БУРИАД ЗОН ОЛОН БОЛ УЛЗ БАГИЙН УНАГАН ИРГЭД БИД БҮХЭН ҮЕИЙН ҮЕД МӨНХЖИН ХӨГЖИЖ, ҮҮРД МӨНХ ДЭВШИН БАДАРЧ ЯВАХЫН ӨЛЗИЙ БИЛЭГТЭЙ ЕРӨӨЛӨӨР ЭНЭХҮҮ ТАНИЛЦУУЛГАА ӨНДӨРЛӨЖ БАЙНА.


БУРИАД ЯСТНЫ УРГИЙН ОВОГ ТУС БҮРЭЭР ХАРУУЛБАЛ:

– Галзууд 105
– Хуасай 259
– Хүгдүүд 535
– Шарайд 600
– Бодонгууд 570
– Харгана 299
– Халибан 77
– Цагаангууд 158
– Хамниган 259 иргэн тус тус байна.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ:

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу